Удирдлага, ажилтны хөгжлийн систем
Culture Co бол удирдлага, ажилтны хөгжлийн нэгдсэн систем юм. Системийн үндсэн ажиллагаа нь байгууллагад зогсолтгүй хөгжлийн соёлыг бүрдүүлнэ. Үүнийг бид технологийн болон сэтгэл зүйн шинжлэх ухааны дэвшилтэнд тулгуурлан удирдлага, ажилтан бүрт хамгийн өндөр чадамжиндаа хүрч, бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
Байгууллагын хөгжлийн чиглүүлэгч нь менежерүүд юм.
Гэтэл менежерийн:
Удирдлага, ажилтны уулзалтын цаг, түүний үнэлгээ тодорхой бус
Менежерүүд мэргэжлийн ур чадвараараа дэвшдэг ч хүнийг удирдах чадвараараа үнэлэгддэг.
Цагийн ачааллыг бодитоор хэмжих боломжгүй
Менежерийн ачаалал, ажилтны сэтгэл ханамж, багийн зөрчил зэрэг нь ажилтан ажлаас гарах хүсэлт өгсний дараа л илрэх нь түгээмэл байдаг.
Хөгжлийн олон талт боломж дутмаг
Зөвхөн сургалтын оролцоо нь өдөр тутмын дадлыг илтгэдэггүй. Удирдах загварыг өөрчлөх нь цогц нөлөөллөөс шалтгаалдаг.
Арван хоёр модуль, нэг нэвтрэлт
Менежер бүгдийг харна; ажилтанд эрхэд тохирсон багц нээгдэнэ.
Нэг систем. Үндсэн самбар. Уулзалт. Сургалт. Судалгаа. Нийтлэл. Бүтээмжийн хэрэгсэл. Бие, сэтгэлийн эрүүл мэнд. Карьерын зам. Сурах сан. AI туслах. Тайлан. Англи хэлний дасгал.

Үндсэн самбар
1/12Гишүүдийн тоо, eNPS, сургалтын явц, 1:1 уулзалтын гүйцэтгэл, импульс судалгаа, «Анхаарал шаардлагатай» дохиог нэг самбараас харна.

Уулзалт
2/12Долоо хоногийн календарь, 15/30 минутын цаг захиалга, ажилтны өөрийн хүсэлт болон уулзалтын түүхийг нэг дор удирдана.

Сургалт
3/12Монголын байгууллагын нөхцөлд зориулсан 8 хичээл. Хичээл бүрийн явц, цуврал, багийн дундаж болон төгсөлтийн сертификатыг харна.

Судалгаа
4/12Импульс судалгааны мөчлөг үүсгэж, eNPS болон асуулт тус бүрийн тархалтыг харж, нээлттэй хариултуудыг сэдвээр нь нэгтгэнэ.

Нийтлэл
5/12Дэлхийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үнэ цэнтэй мэдлэгийг таны ширээнд шууд хүргэнэ. Ажлын байрны сэтгэл зүй, менежмент болон баг удирдлагын талаарх богино, практик нийтлэлүүд.

Бүтээмжийн хэрэгсэл
6/12Фокус, шийдвэр, багийн ажлын дасгалын хуудсуудыг бөглөж, автоматаар хадгалж, багтайгаа хуваалцана.

Бие, сэтгэлийн эрүүл мэнд
7/12Ажилтнууд өдөр бүр 10 секундийн шалгалт хийнэ. Хувийн мэдээлэл нь нууц хэвээр, менежер зөвхөн шаардлагатай босго хангасан багийн агрегат мэдээллийг харна.

Карьерын зам
8/126 үе шаттай карьерын замаар ажилтан одоогийн байр сууриа тодорхойлж, хяналтын жагсаалт бөглөж, дараагийн хөгжлийн алхмуудаа харна.

Сурах сан
9/12YouTube холбоосыг видео карт, бусад холбоосыг холбоосын карт, текстийг тэмдэглэл болгон хадгалж, төрлөөр нь шүүнэ.

AI туслах
10/12AI туслах нь багийн өгөгдөл, сургалт, материал болон бусад зөвшөөрөгдсөн мэдээлэлд тулгуурлан менежерийн асуултад хариулна. Хариулт бүр боломжтой үедээ эх сурвалжаа заана. Хувь хүний нууц мэдээллийг задруулахгүй, зөвхөн агрегат түвшний мэдээлэл ашиглана.

Тайлан
11/126 төрлийн тайлангаас сонгож PDF/XLSX үүсгэх, автоматаар и-мэйлээр илгээх болон хэн ямар тайланг харахыг удирдах боломжтой.

Англи хэлний дасгал
12/1230 өгүүлбэрийн сангаас 10 өгүүлбэр санамсаргүй сонгогдож, өгүүлэгч, үйл үг, тусагдахуун, тэмдэг нэр, дайвар үгийг зөв тэмдэглэн 100 оноо авах боломжтой.
«Онлайн хичээлийн сан биш. Менежерийн ажлын систем.»
Менежер, багийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт
Байгууллагын багц, жилийн төлбөр. Багц бүр жилийн төлбөртэй, байгууллагын хэмжээнд нээгдэнэ. НӨАТ ороогүй.
Starter
50–100 ажилтантай байгууллага- Ажилтан
- 100
- Менежерийн суудал
- 10 хүртэл
- Нээлттэй модуль
- 6
- Хөтөлбөр
- 0 / жил
- ХН-ийн суудал
- 1
- 20 үндсэн сургалт
- Хөтөлбөр багтаагүй
Growth
101–500 ажилтантай байгууллага- Ажилтан
- 500
- Менежерийн суудал
- 40 хүртэл
- Нээлттэй модуль
- 6 / 10
- Хөтөлбөр
- 2 / жил
- ХН-ийн суудал
- 5
- Manager OS
- AI Native
- Хөтөлбөр бүр 6–8 сургалттай
Enterprise
500+ ажилтантай байгууллага- Ажилтан
- 500
- Менежерийн суудал
- 100 хүртэл
- Нээлттэй модуль
- 12
- Хөтөлбөр
- 4 / жил
- ХН-ийн суудал
- 10
- Manager OS
- AI Native
- Mental Health Mentor
- Менежерийн нэмэлт хөтөлбөр
- Хөтөлбөр бүр 6–8 сургалттай
14 хоногийн демо эрхийг демо дуудлагын дараа нээнэ. Карт шаардлагагүй, өөрөө бүртгүүлэхгүй.
Нууцлал бол бодлого биш, бидний зорилго
Судалгаа, эрүүл мэндийн өгөгдөл зөвхөн хүмүүс амлалтад итгэсэн үед ажиллана. Бидний амлалт дэлгэцээр бус, өгөгдлийн сангийн түвшинд хэрэгжинэ.
Менежер эсвэл админ ажилтан бүрийн хариуг харж чадах уу?
Үгүй. Хувь хүний судалгааны хариу менежерт ч, админд ч, AI туслахад ч, ямар ч экспортод ч харагдахгүй.
Жижиг багт хэн юу гэж хариулсныг таах боломжтой юу?
Үгүй. Байгууллагын тохируулсан босгоос (3, 5 эсвэл 10 хүн) цөөн хүнтэй бүлгийн үр дүн огт гарахгүй, автоматаар нуугдана.
Ажилтны хувийн хөгжлийн түүхийг хэн хардаг вэ?
Зөвхөн ажилтан өөрөө. Хувь хүний түүх ажилтны өмч. Менежер хэлтсийн үйл явц, хэмжигдэх нэгжийг л харна.
AI туслах хувь хүний мэдээллийг ашигладаг уу?
Үгүй. Туслах зөвхөн нэгтгэсэн өгөгдөл авна. Хувь хүний хариу, хувийн бүртгэл AI-ийн бүртгэлд орохгүй.
Хэн ямар тайлан харах вэ?
Тогтсон хандах эрхийн дагуу. Өөрийн багийн тайлан бүрэн, байгууллагын дундажтай харьцуулалт нээлттэй. Бусад хэлтэс, хувь хүний мэдээлэл хаалттай.
Эдгээр нь зүгээр л цаасан дээрх бодлого уу?
Үгүй. Амлалт бүр дэлгэцээр бус, өгөгдлийн сангийн түвшинд хэрэгждэг. Техникийн түвшинд биелүүлж чадахгүй амлалтыг бид өгдөггүй.
Демо эрх нээх уулзлтын цаг товлоорой.
Танай багийн бүтцээр платформыг хүний нөөцийн багт тань танилцуулна.
- Нууцлалын босго, импульсийн давтамж, эхний менежерүүдийн бүрэлдэхүүнийг байгууллага шийднэ.
- Шийдвэр гаргах эрхтэй хүмүүст 14 хоног үнэгүй ашиглана — карт шаардлагагүй, өөрөө бүртгүүлэхгүй.